Улсын арслан Э.Оюунболд нарын 4 бөхийг сэргээш хэрэглэсэнд тооцов

Монгол Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлаж, тэдний В сорьцоо шинжлүүлэх хүсэлттэй холбоотой асуудалд мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Монголын үндэсний бөхийн холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Журамд заасан хугацаанд нэг бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан нэг бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.

Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно” гэсэн юм.

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ” хүчит бөхийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан. Улмаар тус барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг МҮБХ-ноос зарласан байдаг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг...

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн...

Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж оношлох боломжтой боллоо

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Монгол...

В.Путин хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бий болгоход анхаарлаа хандуулна гэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-ний өдөр 2027-2036 он...