Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлнэ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл солилцох уулзалт Иргэний нисэхийн ерөнхий газарт өнөөдөр боллоо.
ИНЕГ нь Монгол Улс , Америкийн Нэгдсэн Улсын хооронд нислэг үйлдэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхтэй холбогдуулан агаарын харилцааны хэлэлцээр байгуулах , АНУ-ын Нисэхийн Захиргаa FAA ( Federal Aviation Administration ) -наас хийгдэх IASA ( International Aviation Safety Assessment ) аюулгүй ажиллагааны аудит шалгалтад бэлтгэх чиглэлээр ажилласаар байгаа юм. Мөн МИАТ ТӨХК АНУ руу шууд нислэг үйлдэхтэй холбоотойгоор бэлтгэл ажил ханган ажиллаж байна.
Дээрх уулзалтын үеэр МИАТ компанийн зүгээс гүйцэтгэж байгаа ажлын явц болон төлөвлөгөөний хэрэгжилт, БОИНГ 787 маягийн агаарын хөлгийг холын нислэгт ашиглахтай холбоотой харьцуулсан судалгаа, эдийн засгийн үр ашиг, бусад үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээллийг өгсөн. ИНЕГ-ын НААХЗА-наас FAA, IASA хөтөлбөрийн хүрээнд тавигдах шаардлагыг хангах чиглэлд хийж буй ажлаа танилцуулж, Монгол Улсад хэрэгжиж буй зарим хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар дурдлаа.
Америкийн FAA-аас тавигддаг гол шаардлага болох Монгол Улсын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байгууллагын бүтэц зохион байгуулалт, санхүү, боловсон хүчний нөөц, байцаагчийн чадавхи зэрэг асуудлууд тулгамдаж байгааг хоёр байгууллагын удирдлагууд хөндөж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар мөн санал солилцсон.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...