АН эв нэгдлийн Их хурлаа хийхээр товложээ

АН-аас хэвлэлийн хуралд хийлээ. Тэд Эв нэгдлийн их хурлаа зарлажээ. Хоёр хуваагдаж, талцаад байсан АН  эв нэгдэлтэй болж байгаагаа мэдэгдсэн.  АН-ын Эв нэгдлийн их хурлыг 11 дүгээр сарын таванд буюу их эзэн Чингис хааны төрсөн өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд товложээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл: 

-АН-ын уналт, доройтол, ялагдалд томоохон алхам хийхээр бид мэдээлэл хийж байна. АН амаргүй цаг үеийг туулаад өнгөрч байна. Монголын АН монгол хүний эрх чөлөөний хүсэл зоригоос төрсөн нам. АН-ын асуудал бол Монголын тусгаар тогтнолын асуудал.

АН-ын дарга М.Тулгат:

-Сөрөг хүчний дуу хоолой гэдэг улс төрөөр бизнес хийдэг гудамжны улс төрийг хэлэхгүй. Улс төрийн соёлтой, бодлогоор асуудлаа шийддэг байх ёстой. Бид зорьсон үйл хэрэгтээ нэгэн сэтгэлээр хандах ёстой. АН-ын өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал бол хэдэн хүний тамга тэмдэг булаацалдсан асуудал биш. Сүүлийн 20-иод жил явж ирсэн АН-ын дүрмийн шинж чанартай асуудал байлаа. Энэ удаагийн Эвлэрлийн их хурал түүхэн хариуцлагатай их хурал байх ёстой. Цаашдаа АН ямар дүрэм, журмаар явах, бодлогын шийдвэрээ яаж явуулахыг харилцан тохиролцох ёстой.

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл:

-Монголын ардчилсан нам Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх нам. Монголын ард түмнийг эрх, эрх чөлөөтэй болгосон түүхэн гавьяатай нам. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч, АН-ын түүхэн гавьяаг үнэлж хүндэтгэх зорилгоор баатрын цолыг надад өгсөн. Ерөнхийлөгч “Энэ бол чамд өгч байгаа юм биш. Монголын ардчилсан намын гавьяаг үнэлж өгч байгаа” гэсэн. Би энэ тэмдгээ АН-ынхаа туганд зүүж өгье. Эзэнд нь өгье гэж шийдсэн. Ингээд эзэнд нь зүүж өгье. Би Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, М.Энхсайхан нарыгаа АН-даа эргэж ирээч гэж хүсч байна гэлээ. Ингээд АН-ын анхны дарга Э.Бат-Үүл Улсын баатрын тэмдгээ АН-ын туганд зүүж, үнэмлэхийг нь хүлээлгэж өглөө. Дараагаар нь АН-ын Эв нэгдлийн их хурлыг дэмжиж байгаагаа илэрхийлж АН-ын ҮБХ-ны гишүүд албан бичигт гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...