Их аварга М.Даваажаргал зодог тайлахаар болжээ

Бэртэл гэмтлээс болж тэмцээн өнжөөд байгаа Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар шийдсэн тухай эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. Өдгөө 36 настай түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргах болсон байж магадгүй ажээ. Их аваргын хувьд энэ жил Нагоя башёд 15 даваатай нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн. Дэвжээ эзэмших хүсэлтэй Хакүхо 2019 онд Японы иргэн болж байв. Түүнчлэн Токиогийн олимпод сүмогийн их аваргын ёсолгоо хийх хүсэлтэйгээ хэлж, тэр болтол тэвчинэ гэдгээ зарлаж байсан. Хакүхо 2007 онд ёкозүна цол хүртэж, дээд макүүчи зиндаанд нийт 45 түрүү хүртэж, 1187 даваа авч 14 жилийн турш Японы мэргэжлийн сүмог эзэгнэсэн домогт аварга юм. Түүний тогтоосон маш олон дээд амжилтыг эвдэх хүн гарна гэдэгт мэргэжилтнүүд эргэлздэг. Юутай ч их аварга М.Даваажаргал зодог тайлж магадгүй болж, энэ талаар ойрын үед мэдэгдэл хийх нь ээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...