“Баялгаар өртөөлсөн 10 жил” гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 10 жилийнхээ ойд зориулан Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран “Баялгаар өртөөлсөн 10” жил нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баттулга нар оролцов.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Өв соёлын хөтөлбөр сан”-ийн тэргүүн Ц.Хулан болон тус сангийн зураачид “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллаж говь нутгийн  байгалийн цогцолборт байдлыг хадгалах зорилгоор зурсан өөрсдийн зургуудыг бэлэглэв.

Гэрэл зургийн үзэсгэлэнд архивын болон Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны зурагчдын 60 орчим бүтээлийг дэлгэсэн бөгөөд энэ сарын 30-ны өдрийг дуустал Блюмон төвийн 1 давхарт үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...