Шинээр нүүрс баяжуулах үйлдвэр барина

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, шинээр барьж байгуулахаар ажиллаж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/-ийн явцын талаар ярилцаж санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/ байгуулах техник, эдийн засгийн үндэслэл/ ТЭЗҮ/-ээ боловсруулж дуусаад байгаа бөгөөд, үйлдвэр ашиглалдтад орсноор түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий (SO2)-г бууруулах, эрчим хүчний баяжуулсан нүүрсэнд агуулагдах хүхэрийн хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой юм.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ОББҮХ-оос шинээр барьж байгуулах үйлдвэрийн санхүүжилтэд  дэмжлэг үзүүлнэ. Тавантолгойн уурхайн түүхий нүүрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэн ажилласнаар  нүүрсэд агуулагдах хүхрийн хэмжээг 0,85 %, үнслэгийн хэмжээг 18% хүртэл тус тус бууруулахаар тооцоолж, энэ онд багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Дашрамд  дурьдахад,  Тавантолгой түлш ХХК нь Тавантолгойн орд газрыг түшиглэн, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, нэмүү өртөг шингэсэн коксжих чанартай нүүрсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлэх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: http://www.mne.mn/

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос”-т оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар...

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...