Монголын түүх хичээлийн шалгалтад орон нутгийн сурагчид хамгийн өндөр оноо авчээ

Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэлсэн бол шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусжээ. Монголын түүх хичээлийг 1,696 шалгуулагч сонгосон ч 1,258 нь шалгалтад орсон бөгөөд ирц 74.1 хувьтай байна.

Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байв. Хамгийн өндөр буюу 92 оноо авсан зургаан шалгуулагч бүгд орон нутгийн сурагчид байна. Харин нийслэлээс 85 оноо авсан сурагч хамгийн өндөр оноо авсанд тооцогдож байна.

Одоогоор ямар нэгэн гомдол санал ирээгүй. ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой бөгөөд Англи хэлний шалгалтын дүн 15:30 цагт гарч эхлэх аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...