Толгойт-Амгалан өртөө хоорондын төмөр замын гармуудыг шинэчилж эхэлжээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН Толгойт-Улаанбаатар-Амгалан өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотод байдаг төмөр замын хэд хэдэн гармыг шинэчлэх юм. Одоогийн байдлаар хамгийн ачаалал өндөртэй Толгойт таван шарын ойролцоох 396-р гарам болон Дүнжингарав захын дэргэдэх 407-р гармыг шинэчлэх ажлыг хийгээд байна. Эдгээр гармуудаар өдөртөө 70 шахам мянган авто тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрдөг гэсэн тооцоо судалгаа байдаг.

Төмөр замын эдгээр гармуудыг шинэчилснээр төмөр замын гармын аюулгүй байдал сайжирч, галт тэрэгний даац, хурд нэмэгдэх юм. Тус гармуудыг шинэчлэх ажлыг УБТЗ-ын замчид шөнийн цагаар богино хугацаанд хийж өглөө авто замын хөдөлгөөн эхлэхээс өмнө дуусгажээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ жил төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Толгойт-Улаанбаатар-Амгалан өртөө хоорондын замыг шинэчлэхээс гадна Улаанбаатар-Замын-Үүд өртөө хоорондын 80 километр замыг шинэчлэх юм.

Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг төмөр замынхаа нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч жил бүр замын их засварын ажлыг төлөвлөн хийж байна. Төмөр замаар жилдээ 30 гаруй сая тонн ачаа тээвэрлэдэг бөгөөд энэ нь манай улсын экспорт, импорт, орон нутгийн ачаа тээврийн ихэнх хэсгийг төмөр замаар тээвэрлэдэг гэсэн үг. Манай улсын эдийн засаг тэлж хөгжихийн хирээр төмөр замаар тээвэрлэх тээврийн хэмжээ ирэх жилүүдэд улам нэмэгдэх нь тодорхой байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...