Имарт мод тарих өдрөөр 2000 гаруй мод тарилаа

​Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулж Имартынхан мод тарьдаг уламжлал тогтоод 3 жил болжээ. Энэ удаад ажилчдынхаа хүүхдийн тоогоор 2000 гаруй мод суулгасан бол “Өрх бүр нэг мод” аяны хүрээнд БЗД-ийн 21-р хорооны 60 өрхийн хашаанд Шинэст 1ш, Чацаргана эр 1ш, эм 2ш, Улаалзгана 1ш, Тэхийн шээг 1ш нийт 6 багц 360 ширхэг мод амжилттай суулгалаа.

Имартынхан мод тарих нарийн ажлыг судалгаанд үндэслэж, мэргэжлийн хүмүүстэй хамтран сургалт зохион байгуулж, зааварчилгаа гарын авлагыг ч мөн өрх бүрт бэлтгэж өгсөн байна. Мод ургуулах хамгийн гол хэсэг нь арчилгаа байдаг бөгөөд ургах хүртэл нь өрхүүдтэйгээ эргэх холбоотой ажиллахаар төлөвлөжээ.

Өмнө нь Имарт Улаанбаатар хот, Өмнөговь аймгуудад нийтдээ 15,000 ширхэг мод тарьсан байна. Эх Дэлхийдээ бид энх тунх, урт удаан амьдарсныхаа төлөө төлж болох хамгийн том төлбөр нь мод тарих юм.

​

​

​

​

​

​
​

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...