Израил улс энгийн иргэдээ хамгаалахын тулд хичээж байна

Дэлхийн нийтийг цочроосон үйл явдлын нэг бол Хамас бүлэглэлийн үйлдсэн харгислал болоод буй.  Хамас бүлэглэлийнхний  энэхүү үйлдлийг  Олон улсын нийгэмлэг анхааралтай авах нэн шаардлагатай байна. Израил улс ард иргэдээ  Хамас бүлэглэлийн халдлагаас хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байгаа хэдий ч тус бүлэглэлийнхэн энгийн иргэдийг хохироосоор байгаа аж.

Хамас бүлэглэл Израил улс руу сүүлийн 7 хоногийн хугацаанд 3100 пуужин харваж, 10 энгийн иргэний амь насыг хохироож, зуу зуун иргэнийг хүндээр шархдуулжээ.Тэд  Израилийн иргэдийн өмнө энэхүү хариуцлагаа заавал  хүлээх болно. Тус бүлэглэлийнхэн  Израилийн энгийн иргэд, сургууль, оффис барилга, гэр орон руу дайралтуудаа чиглүүлж байгаа нь Олон улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байгаагийн нэг илрэл юм.

Ингэхдээ тэд санаатайгаар хүн амын нягтаршил ихтэй газрыг сонгож, иргэдийг олноор нь хөнөөх бодлого баримталж байгаа нь хүн төрөлхтөний эсрэг хийж байгаа гэж гэмт хэрэг гэж үзэж болно. Энэ нь Израил болон Хамасын ялгаа  юм. Израил улсын хувьд өөрсдийгөө хамгаалах үүднээс Газын зурвас дах террористын бүлэглэлийг өндөр нарийвчлалтай онилж довтолдог. Израил улс аль болох энгийн иргэдийг хохироохгүй байхын тулд бүхий л  арга хэмжээг авч, Газын зурваст зэвсэггүй хүн эрсэдсэн тохиолдол гарсанд  харамсаж байна. Хамас бүлэглэлийнхэн  Газын зурваст энгийн иргэн хохирох бүрд тэмдэглэн баярлаж, олон улсын нийгэмлэгийн анхаарлыг Хамаст бус Израил уруу чиглүүлэхийг зорьж эхэллээ.

Энэ бүхний хариуд Израил улс энэ аймшигт хүчирхийллийг зогсоож,  галаа зогсоохыг шаардаж, энх тайвныг эрхэмлэж,  хилийн зурвасаа аюулгүй байлгахыг хүсч байгаа юм.  Харамсалтай нь, бодит байдлаас харахад  Газын зурвас дахь ажиллагаа энэ бүхэн биелтэл зогсохгүй бололтой.  Энэ нь дан ганц Израил улсын бус Дундад Ази дах энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг эрэн хайдаг улс орнуудын хүсэл эрмэлзлэл болоод буй.

Израил улсын бодлого нь үргэлж Гэгээн хот болох Иерусалимийн байгаа байдлыг хадгалж, бүхий л шашныг хүндлэн шүтэх эрх чөлөөг олгох байсаар ирсэн билээ.

НҮБ-ын  Израил улсын элч Gilad Arden Ням гарагт болсон Аюулгүйн зөвлөлийн тусгай нээлттэй хэлэлцүүлгээр үеэр хэлэхдээ “Та бүхэн Израил улсад саад болохын оронд Газын зурвасыг цэрэг, зэвсэггүй болгохыг шаардаж, Газын зурвас дахь энгийн иргэдийн аюулгүй байх эрх, нөхцөл байдлыг дэмжихийг шахан шаардсанаар илүү энх тайванлаг ирээдүйг дэмжиж, сонгож болно. Израил улс аль хэдийнэ сонголтоо хийсэн. Бид өөрсдийн иргэдээ хамгаалахын тулд бүх шаардлагатай алхмуудыг хийх болно. Харин одоо та сонгох үлдлээ” гэжээ.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу

“Хүчлийн бороо” буюу хүн төрөлхтний хар түүх Тэртээ алсад...

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...