Нийслэлд дархлаажуулалтын 116 цэг ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр  буюу тавдугаар сарын 4-нд иргэдээс нийт 213 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.48 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 20 иргэн хандсанаас есөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнтэй оператор ажилтан холбогдож,мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 31 буюу 28.4 хувь нь замын хөдөлгөөнд оролцох QR кодын талаар,  22 буюу 20.2 хувь нь PCR шинжилгээний цэгүүдийн тухай, 18 буюу 16.5 хувь нь орон нутаг руу хэрхэн зорчих, очоод хэрхэн тусгаарлагдах талаар лавлажээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75149 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Мөн дархлаажуулалтад хамрагдсан иргэдээс Ковидын нэгдсэн лавлах 119 тусгай дугаараар дамжуулан ирүүлж буй дуудлага, мэдээлэлд үндэслэн, дархлаажуулалтын бүртгэлийн нэгдсэн системд алдаатай бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг засах үйл ажиллагааг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...