Сүүний урамшуулал бодит дэмжлэг болж байгааг хэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Сүү” ХК-ийн төлөөлөл өнөөдөр сүү бэлтгэн нийлүүлэгч малчин, фермер эрхлэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах “Ар гүнт марцад” хоршоо нь 2020 оны 8-р сараас үйл ажиллагаагаа эхэлжээ. Нийт 17 гишүүнтэй тус хоршоо нэг өдөрт өвлийн улиралд хоёр гаруй тонн, дулааны үед гурван тонн сүү бэлтгэж, “Сүү” ХК-д нийлүүлдэг байна. Иргэд ийнхүү нэгдэж, хоршооны системээр ажилласнаар сүүний чанар сайжирч, тэр хэрээр үнэлгээ нь ч нэмэгддэг ажээ.

Монгол Улсын Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу өнгөрсөн оны 11-р сараас эхлэн өнөөдрийн байдлаар нийт 7792 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 3 гаруй тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгоод байна.

Чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлж байгаа малчин, фермерүүд ийнхүү урамшуулалд хамрагдсанаар шинээр үхэр худалдан авах, малын тэжээлийг нэмэгдүүлж, тэр хэрээр сүүний гарц, чанарыг сайжруулах зэргээр бодит дэмжлэг болж байгааг онцлон хэлсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2375 фермер, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд сүүний урамшуулал олгожээ

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын...

Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн...