8.4 мянган тонн үрийг тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно

Тарих таримлын төрөл, дулааны улирлын ерөнхий төлөв, тариалангийн бүс нутгуудын онцлогтой уялдуулан харилцан адилгүй хугацаанд тариалалтын ажил эхэлдэг. Тухайлбал, үр тариа, улаанбуудай, төмс, зарим төрлийн хүнсний ногооны тариалалт 5-р сарын 1-25-нд, үрслэг ил талбайд шилжүүлэх болон  тэжээлийн таримлын тариалалт 5-р сарын 25-наас 6-р сарын 10-ны дотор тариалагддаг.

Энэ онд нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна. 2021 онд дэвшүүлсэн зорилтыг биелүүлснээр хэрэгцээт улаанбуудай, улаанбуудайн гурил, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас бүрдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан.

Орон нутгийн 1500 гаруй тариаланч вакцин хийлгээд байна

Коронавируст халдварын улмаас хаврын тариалалтын бэлтгэл ажилд хүндрэл учирч байгаа ч төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд аливаа бэрхшээл гаргахгүй байх талын зохицуулалтыг шуурхай авч хэрэгжүүлж байна. Тодруулбал, нийслэлээс нэн яаралтай гарах 1000 гаруй тариаланчийг Эрүүл мэндийн яамтай хамтран вакцинжуулалтад хамруулж орон нутаг руу гаргах ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр, шатахуун, сэлбэг хэрэгсэл, бордоо, ургамал хамгааллын бодис худалдан авах, тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг PCR шинжилгээнд хамруулж нийслэл хот, аймаг сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулах Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу энэ сарын 5-ны өдрөөс орон нутагт тариаланчдыг нэгдсэн байдлаар вакцинжуулах ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 1500 гаруй тариаланч вакцин хийлгээд байна.

Улсын хэмжээнд нийтдээ 12.8 мянган тариаланч вакцинд хамрагдах шаардлагатай гэсэн судалгааг гаргаж  УОК болон Эрүүл мэндийн яаманд цахимаар хүргүүлэхээр ажиллаж байна.

8.4 мянган тонн үрийг тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно

Энэ жилийн тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5.4 мянган тонн, Улсын нөөцийн салбараас 3 мянган тонн нийтдээ дотоодоос 8.4 мянган тонн үрийг зохих журмын дагуу тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Түүнчлэн улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 4 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийлүүлж байгаа 4.5 мянган тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байгаагийн зэрэгцээ 3 мянган тонн үр замд яваа мэдээлэлтэй байна.

Тариалалтын үед тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан улаанбуудай, тэжээлийн болон сэлгээний таримлын үр, хэрэгцээт шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгож, үлдэх төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү хөнгөлөлт дэмжлэгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Хар хорин, Угтаал салбарууд болон алслагдсан аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хэрэгжүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Нийт 7 байршилд хүнсний ногооны агуулах барина

“Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд 7 сая еврогийн санхүүжилтээр нийслэл хот, нэр бүхий 6 аймгийн  нийт  7  байршилд  8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах барьж, 2023 онд ашиглалтад оруулна.

Мөн 3.2 сая еврогийн санхүүжилтээр төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35-82 морины хүчтэй 132 ширхэг трактор, дагалдах 330 техник, тоног төхөөрөмжийг 6-р сарын 1-ний дотор нийлүүлэхээр ажиллаж байна.

Бүгд найрамдах Беларусь улсаас таримал тэжээл тариалах, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35-150 морины хүчтэй 130 ширхэг трактор, төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл бэлтгэхэд зориулсан 440 ширхэг техник тоног төхөөрөмжийн эхний ээлжийг 5-р сарын 15-ны дотор нийлүүлэхээр ажиллаж байна.

ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих төслийн үр дүнд усалгаатай талбай 1500 га-аар нэмэгдэнэ

Бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг,  жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд  1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус  50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай,  жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд нь усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...