И март дэлгүүрийн хамт олон уриалга гаргажээ

Ковид-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн 2 жил шахам хугацаанд тахлын эсрэг тууштай тэмцсээр байна. Ард иргэдээ хүнсээр хангах чиг үүргийн дагуу #Имарт_хайпермаркет энэ цаг хугацаанд үүргээ ухамсарлан хүнс бараа,бүтээгдэхүүний тасалдал үүсгэлгүй ажиллахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ эрүүл ахуйг дээд зэргээр хамгаалсан үйлчилгээг үзүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар байна.

Мөн үйлчлүүлэгч болон ажилтнуудынхаа харилцаж буй орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, нийт 1000 гаруй ажилтнуудаа вакцинд хамруулж, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл 2 ээлжийн ажилтнууд хоорондоо биечлэн уулзаж хавьтал үүсэхгүй байхаар зохион байгуулалттай ажиллаж байна. Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн байгаа энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлөх, үйлчилгээний байгууллагын үйлчилгээний стандарт соёлд шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэн, нийт аж ахуй нэгжүүдийг #ИЛҮҮ_ХАРИУЦЛАГАТАЙ_ЗӨВ_ЗОХИОН_БАЙГУУЛАЛТТАЙ_БАЙЖ_ХҮНДРЭЛИЙГ_ХАМТДАА_АМЖИЛТТАЙ_ДАВАН_ТУУЛАХЫГ_УРИАЛЖ_БАЙНА.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...