“Баганат Өргөө” компани цэвэр усны шугам дээр зөвшөөрөлгүй барилга барьж байна

Өнгөрсөн 3 сарын 13-ны өдөр нийслэлийн Байнзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт “Баганат Өргөө” компани барилгын ажлаа эхлүүлэхдээ ундны усны 600 миллметрийн диаметртэй шугамыг гэмтээснээс их хэмжээний ус алдаж, шугам засагдах хүртэл энэ шугамнаас хэрэглээний усаар хангагддаг айл өрхүүд усгүй болсон юм.

Тэгвэл өчигдөр шөнөөс эхлээд “Баганат Өргөө” компани УСУГ-аас тодруулга авалгүйгээр барилгын сууриа цутгаад эхэлжээ. Барилгын компаниуд давуу эрхтэйгээр, цэвэр усны шугамаас 5-хан см-ийн зайд тулгаж барилга барьж байгаа хэрнээ УСУГ-аас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр шууд хүч түрж байгаа нь Улаанбаатар хотынхны эсрэг хийж байгаа үйлдэл гэж хэлж болно.

Нийслэл хотын хэмжээнд одоогийн байдлаар 200 гаруй хороолол ундны усны шугаман дээр баригдсан байдаг бөгөөд  ундны усны шугам задарсан тохиолдолд тухайн барилгыг нураах эсвэл ундны усыг таслахаас өөр засах боломж байдаггүй учраас барилгын компаниудыг төлөвлөлтөө ухаалаг хийх ёстой гэж мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байдаг.

УСУГ-аас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж НМХГ-т албан бичиг хүргүүлсэн ч одоогоор хариу ирээгүй байгаа ажээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...