Д.Сумъяабазар: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль томоохон дэвшил авчирна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болсон байна.

Уг хуулийн төсөл долоон бүлэг, 46 зүйлтэй. Төсөлд хуулийн үйлчлэх хүрээ, нийслэлийн зохион байгуулалтын үндэслэл, хотыг хөгжүүлэх бодлого, хотын онцлогтой холбоотой харилцааг өргөтгөж, эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгажээ. Мөн нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн барихаар ажил явж байна. Энэ хууль батлагдсанаар Улаанбаатар хотод нийгэм, эдийн засгийн хувьд томоохон дэвшил авчирна гэж үзэж байгаа. Үүний хүрээнд эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн шинэтгэл, засаглалын шинэтгэл хийгдэнэ. Мөн Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бодитоор бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүдээ дэмжиж  гаргах гэсэн олон сайн үр дүн гарна. Үүний ард олон ажлын байр бий болох, өрхийн орлого нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоолол гаргаад явж байна” гэлээ.

Уг хуулийн төслийг сайжруулахын тулд иргэдээс нээлттэй санал авч байгаа бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлж дэмжсэн юм. Мөн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хуулийн төсөлд санал авах ажиллагааг зохион байгуулж, дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...