Солонгост гэрээгээр ажиллаж байсан бол даатгалаа эргүүлэн авах боломжтой

Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэд ажилласан хугацааны 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардлын даатгалд тус тус хамрагддаг. Эдгээр даатгалаас буцаан олголт нэхэмжлээгүй нэр бүхий иргэд дараах материалыг бүрдүүлэн доорх хаягаар холбогдож мэдээлэл авахыг хүсье. Мэдээллийг  энд дарж шалгана уу.

Бүрдүүлэх материал:

  1. Гадаад паспорт, иргэний үнэмлэхийн эх хувь.
  2. Нэхэмжлэгчийн нэр дээрх харилцах дансны тодорхойлолт.

Жич: Нэхэмжлэл гаргаж буй иргэн өөрийн биеэр хүсэлт гаргах ба ар гэрийнхэн нь /эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү г.м/ төлөөлөхгүй болохыг анхааруулж байна. Мөн гадаад иргэний үнэмлэхний дугаарын  эхний 6 орон нь өөрийн төрсөн он, сар, өдрийг илэрхийлсэн болно.

БНСУ-ын АҮХНХЭГ-ын И ПИ ЭС Төвийн хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор хотхон 1-р байр, Жигүүр гранд оффис 7 давхар 701 тоот 

Холбоо барих утасны дугаар: 11-310949, 7000-0949

Тухайн хугацаанд таны мэдээлэл шинэчлэгдсэн бол дараах хаяг, утасны дугаарт холбогдоно уу.

ХХҮЕГ-ын хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 2 давхар 207 тоот

Холбоо барих утас: 7712-1285

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...