Залуусыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

Монголын Залуучуудын Холбоо энэ жил тэмдэглэж буй 100 жилийнхээ ойн хүрээнд залуучуудын соёл боловсролын чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд буй.

Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын яамтай хамтран ажиллахаар хандаад байгаа. Үүнд Монголын Залуучуудын Холбооны зүгээс -Соёл судлалыг хөгжүүлэх -Урлаг спорт, төрөл бүрийн арга хэмжээгээр дамжуулан залуучуудаа соён гэгээрүүлэх -Түүх соёлын өвөө хайрлан хамгаалах, өвлүүлэх, сурталчлах -Соёлын экспортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тусгай хөтөлбөрүүд санаачлах хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Энэ талаараа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, дэд Ерөнхийлөгч Ж.Нямаа нар Соёлын сайд Ч.Номинтой уулзаж ярилцлаа. Соёлын сайд хатагтай Ч.Номин залуучуудаа хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...