НОК-ын Шуурхай штабын эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өнөөдөр НОК-ын Шуурхай штабын нийт эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сараас хойш НОК-ын Шуурхай штабт нийслэлийн төр захиргааны  байгууллагуудаас 40 гаруй эмэгтэй ажилтан томилогдон ажиллаж байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулах, урьчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үүрэг даалгаварыг биелүүлэн ажиллаж байна. Тиймээс цар тахлын амаргүй хүнд үед цаг наргүй ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ Хотын даргын зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийслэл хотын аюулгүй байдал, хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөж буй бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг эрүүл, аюулгүй байлгах хүнд хэцүү үүргийг салбар бүрд нэр төртэй гүйцэтгэж ирсэнд та бүхнээрээ бахархаж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...