Орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран 108 мянган сорьц шинжлэв

ЭМЯ-наас зохион байгуулж буй Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг  хангах, лабораторийн оношлогооны хүчин чадлыг сайжруулах зорилгоор нийслэл болон орон нутагт молекул биологийн лабораторийг шинээр байгуулах, ажиллах хүний нөөц эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байранд  дадлагажуулах ажлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт Молекул биологийн түр лабораторийг шинээр зохион байгуулж, Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудаас лабораторийн эмч болон лаборантыг ажиллангаа суралцуулах хэлбэрээр дадлагажуулж сургалаа.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий:

УОК, Засгийн газар, ЭМЯ-аас өгсөн чиглэлийн дагуу “Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд манай эмнэлэг Молекул биологийн түр лабораторийг өөрсдийн эмч мэргэжилтнүүд болон орон нутгаас ирсэн эмч, лабортант нартайгаа хамтран амжилттай зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд нийт 108 мянга гаруй буюу тус өргөжүүлсэн тандалтын шинжилгээний 1/4 –ыг амжилттай шинжиллээ.

Тус багт УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн 3 эмч, 9 лаборант, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн 3 ариутгагч, Нийтлэг үйлчилгээний албаны 3 үйлчлэгч орон нутгаас ирсэн 7 эмч, 7 лаборант нийт 32 мэргэжилтэн гурван багт хуваагдан 2021 оны 1 сарын 20-ноос эхлэн 24/48 цагаар ажилласан.

Энэ хэцүү цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд тасралтгүй зогссон, бидэнтэй хамтран баг болон ажилласан орон нутгийн эмч мэргэжилтнүүддээ УНТЭ-ийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Arslan.mn

Багийн гишүүдэд:

1-р баг

Багийн ахлагч Ж.Саранцэцэг УНТЭ, ЭЭСНЛ-ийн дарга

Ж.Жавзандулам Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ЛЭСТ-ийн эмч

Ц.Энхжаргал Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЛЭСТ-ийн лаборант

Д.Мөнхцацрал Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч

Г.Наранцэцэг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

Р.Уранчимэг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч

Б.Отгон УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Г.Баярмаа УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Б.Адъяатөмөр УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Ч.Баярмаа УНТЭ, Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч

Д.Нарангэрэл УНТЭ, Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч

2-р баг

Багийн ахлагч:  Б.Отгонбаяр УНТЭ, ЭЭСНЛ-ийн эмч

Ж.Золжаргал Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эрхлэгч

Д.Баттуяа Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

Д.Дуламсүрэн Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч

Т.Тунгалагчимэг Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

Б.Цэндсүрэн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

Б.Отгонцэцэг УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Б.Балжинням УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Б.Дулам УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Б. Болормаа УНТЭ, Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч

Л.Сарангэрэл УНТЭ, Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч

3-р баг

Багийн ахлагч:  С.Батзаяа  УНТЭ, ЭЭСНЛ-ийн эмч

Ч. Цэрэндулам Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эрхлэгч

Х.Болдхуяг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

А.Сайнбилэг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч

Х.Цэндсүрэн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

Д.Одгэрэл  УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Б.Буджав УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

С.Алтан-Од УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

П. Пүрэвсүрэн УНТЭ, Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч

Д. Отгонжаргал УНТЭ, Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...