Нийгмийн салбарын сайдууд нийслэлийн өнөөгийн байдал, цаашдын ажлуудтай танилцлаа хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2020 оны 08 сарын 10 16:58 Боловсрол, Эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн салбарын сайд, удирдлагууд өнөөдөр Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлага, алба хаагчидтай уулзлаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Э.Бат-амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа нар оролцон нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцсан юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан. Тэгвэл 2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэхийг халсан байна. Харин эрүүл мэндийн салбарын хувьд нийслэлийн хэмжээнд 141 өрхийн эмнэлэг, 1385 хувийн эмнэлэг, 1356 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд долоон эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж, 13 өрхийн эмнэлгийг шинэ байртай болгожээ. Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “ЕБС-ийн бага ангийн багш нарыг үзлэгт оруулах, ЕБС-иудад халдваргүйжүүлэлт хийх, халуун хэмжигч, агаар шүүлтүүр тараах зэрэг ажлуудыг хоттой хамтарч хийнэ. Нийслэлийн 171 хорооноос 24 хороо цэцэрлэггүй байна. 2021-2022 онд эдгээр хороонд 12 бүлэгтэй буюу 280 хүүхдийн ортой цэцэрлэг барих ажээ. Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулж, ясли бүлгийг нэмнэ. Тиймээс цэцэрлэгийн барилга барихдаа 240-280 хүүхдийн ортой байхаар тооцоолох хэрэгтэй” гэдгийг хэлж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс төвлөрлийг сааруулах, дүүрэг болон өрхийн эмнэлгүүдийн чадварыг сайжруулан ажиллахаар зорьж байна. Цаашдаа хөрөнгө оруулалт дээр тооцоо судалгаатай байх шаардлагатай. Жишээ нь Сонгинохайрхан дүүрэгт 250 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орж байна. Энэ нь тус дүүргийн бүх хүн амд хүртээмжтэй эсэх, эсвэл дахин эмнэлэг нэмэх хэрэгтэй юу? Хэрэгтэй бол хэдэн ортой эмнэлэг хэрэгтэй зэрэг тооцоо судалгаа хийж байж хөрөнгө оруулалтын ажлаа хийх хэрэгтэйг Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. Уулзалтын төгсөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Цаашид хөрөнгө оруулалтын ажлуудад нэгдсэн бодлоготой байж зөв төлөвлөх, сахилга хариуцлага, эдийн засгийн үр өгөөжийг ямагт дээшлүүлэхэд хаана хаанаа анхаарч ажиллахыг ” уриаллаа. өмнөх нийтлэлНэгдүгээр ангид шинээр элсэгчдээс 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байнаДараагийн нийтлэлНийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно Холбоотой мэдээбусад мэдээ Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов 2026 оны 06 сарын 15 17:43 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг... Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 2026 оны 06 сарын 15 16:36 Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай... Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй 2026 оны 06 сарын 15 14:36 УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт... Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа 2026 оны 06 сарын 15 11:31 Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...