Хотын даргад нэр дэвшигч өнөөдөр тодорно

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Энэ удаагийн хурлаар орон нутгийн сонгуульд оролцсон үр дүн болон бусад асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүн дотроос Улаанбаатар хотын даргад нэр дэвшүүлэх хүний нэрийг тодруулах асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тогтсон жишгээр бол нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар Хотын дарга болох боломжтой. Гэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн учраас суудлаасаа татгалзах магадлал тун бага. Хэрэв ийм үйлдэл хийвэл нөхөн сонгууль зарлахаас авахуулаад удаан хугацаа шаардагдана.

Хамгийн магадлалтай хувилбар бол Д.Сумъяабазар өөрийн итгэмжит хүнээ Хотын даргад зүтгүүлэх. Хэвлэлээр нэлээн олон хүний нэр яригдаж байгаа ч нийслэлийн ИТХ-ын одоогийн дарга Р.Дагва намын бодлого нэрийн дор Хотын даргад нэр дэвшээд ороод иирэх өндөр магадлалтай.

Гэхдээ МАН-ын залуучууд Р.Дагвыг дэмжихгүй байгаа дуулдсан. Тиймээс Д.Сумъяабазарын халаасанд цоо шинэ хүний нэр байгаа гэлцэж байна. Юутай ч өнөөдөр болох МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Хотын дараагийн даргын нэр тодорно. МАН бол намын бодлого гэх хуулиас ч давсан шахуу диктатуртай улс төрийн хүчин учраас гишүүд гэхээсээ илүүтэй дарга нарын шийдвэр хүчтэй байдаг онцлогтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...