Майкл Помпео айлчлалаа хойшлуулсандаа хүлцэл өчлөө

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнөөдөр Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө.

Ярианы эхэнд ноён Помпео Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үргэлжлүүлэн, Монгол Улс нь “гуравдагч хөрш”, стратегийн түнш АНУ-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон түнш байлгах сонирхолтой байдгийг илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар түлхүү хөгжүүлэх нөөц, боломжуудын талаар санал солилцлоо.

Тухайлбал, АНУ-ын Конгресст өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, оёдлын болон сүлжмэлийн салбарын хөгжлийг урагшлуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих чухал ач холбогдолтой болох талаар ярилцаж, энэ чиглэлд болон Монгол Улс-АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөн хүрээнд хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Ярианы төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, ноён Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нарыг түргэн эдгэхийг хүсэж байгааг Монголын ард түмний өмнөөс уламжилж өгөхийг хүслээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...