Хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулна

Хориннэгдүгээр зуунд Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын орон сууцны иргэд өвөлдөө хүйтэн, барилгын заадсаар сийгсэн нөхцөлд амьдарч байна. Үүний нэг жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны угсармал орон сууцны оршин суугчид юм. Нийслэл хотын иргэдийг нийтээр орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 1965-2000 оны хооронд 1077 орон сууц баригдсан байдаг.

Эдгээр орон сууцнуудын ашиглалтын хугацаа дууссан, баригдсанаас хойш эх засвар хийгдээгүй шалтгаанаар иргэд амьдрах боломжгүй болсон байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо буюу 5 шар орчмоор 1961-2000 оны хооронд ашиглалтад орсон 40 гаруй орон сууц байгаа юм. Эдгээр орон сууцнууд нь өвөлдөө хүйтэн дулаан алдагдал ихтэй учир иргэд даарахгүйн тулд давхар цахилгаан халаагуур залгаж байгаа нь урсгал зардлын хэмжээг нэмэгдүүлж иргэдэд хүндрэл учруулдаг байна. Мөн зарим иргэд өөрсдийн мөнгөөр засвар хийдэг ч төдийлөн үр дүнгээ өгдөггүй.

Тэгвэл энэ асуудлаар нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигч, эдийн засагч Дунайн Басбиш тооцоо судалгаа хийж, дулаан алдагдлыг бууруулах, иргэдийг тав тухтай орчин нөхцөлд амьдруулах талаар ярьж явна. Нийтдээ 40 мянган мкв орон сууцыг дулаалахад 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өнөөдрийн ханшаар шаардлагатай байгаа бөгөөд сайн менежмент хийвэл дулаалгын асуудал нь нэн тэргүүнд шийдэгдэж болох асуудал хэмээн тэрбээр ярьж байлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...