Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Судалгаа, хөгжлийн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзав.
Уулзалтаар салбарын судалгаа шинжилгээний чадавхийг нэмэх, олон улсын ололт амжилтыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээнд инноваци шингээх болон судалгааны байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Төрийн бодлого шийдвэр судалгаанд суурилдаг байх ёстой. Эрдэм шинжилгээ, судалгааны салбарыг эн тэргүүнд тавих нь зүйтэй” гэдэг байр суурь илэрхийлэв. Тиймээс ч Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт анхдагч Судалгаа хөгжлийн төв буюу “Research Development Center”-ийг байгуулсан. Ингэснээр салбарын бодлого, шийдвэрийг нарийвчилсэн тооцоо, судалгаанд суурилж гаргах үндэс суурь тавигдаж байна.