ХАА-н тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас хөнгөлөх хуулийн төслийг дэмжжээ

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас хөнгөлөх хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ-аас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр засгийн хурлаар хэлэлцлээ.

Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаас дэмжин, УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

З.Мэндсайхан: ХАА-г дэмжих 500 тэрбумын зээл олгоход бэлэн боллоо

ХАА-г дэмжих 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн...

ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийн төслийг өргөн барив

Короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал,...

З.Мэндсайхан: Эрүүл хүнс хэрэглэгч, үйлдвэрлэгч болоход цахим шилжилт үр дүнгээ өгнө

Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Гэхдээ бид эдийн...

Сайд З.Мэндсайхан “Нарантуул”-д худалдаа эрхэлдэг 4700 хүнийг вакцинд хамруулж өгөхөөр болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан задгай...