1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлнэ

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 2019 оны ногдол ашгийг иргэдийн арилжааны банкны данс руу өнөөдрөөс шилжүүлж эхлэхээр болсон тухай “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс өнөөдөр мэдээллээ.

Үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857.491 иргэний 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 839.000 иргэний арилжааны банкны данс руу ногдол ашгийн мөнгө орж эхэлнэ гэсэн үг.

1072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Тухайн  иргэн 1072 хувьцаагаа ашиглаагүй бүрэн байгаа бол 86.832 төгрөг  дансанд орно.

“Эрдэнэс Таван Толгой”  ХК-аас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК руу нэлээн хэдэн сарын өмнө шилжүүлсэн. 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа олгохгүй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ