Үйлчлэгчээс кассчин болсон бүсгүй өргөө цагаан гэртэй боллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд худалдаа, үйлчилгээ явуулж эхлээд 10 жилийн нүүрийг үзэж буй “Ууган түшээ” ХХК сайн үйлс, нийгмийн хариуцлагаа  хэрэгжүүлэгч ажлын хүрээнд компанийхаа өрх толгойлсон бүсгүйд таван ханатай өргөө цагаан гэрийг өнөөдөр компанийнхаа гаднах талбайд гардуулан өглөө.

Ээж охины хамт амьдардаг Х.Батзаяа бүсгүй “Ууган түшээ” компанийнхаа “Ууган төв” супермаркетэд үйлчлэгчээр анх ажилд орж байсан бол одоо худалдааны төвдөө кассчин болтлоо шад дарааллан өсөн дэвжиж, тууштай ажиллаж байгаа юм байна.

Дэлхий нийтийг хамарч буй “КОВИД-19” цар тахлын энэ хүнд цаг үед хотын төвөөс зайдуу ч үйл ажиллагаагаа тасралтгүй, тогтвортой явуулж буй газруудын нэг тус компани ажиллагсаддаа уламшуулал, арвангурав дахь сарын цалин гэх мэт цалингаас гадуурх дэмжлэгүүдийг олгож иржээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ