Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэр хийж буй жолооч нар Ганцмод боомтод хоноглох үеэр нь хятадын талын хэв журам сахиулах ажилтнууд жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол 8 дугаар сарын 18-ны орой гарсантай холбогдуулан Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай утсаар ярилцав.
Хоёр талаас тохиролцсон “Ногоон гарц”-ын түр журмын дагуу тээвэр хийж буй монгол иргэдэд хятадын талын холбогдох байгууллагын хүмүүс хүндэтгэлтэй хандах ёстой. Хоёр улсын харилцааны найрсаг уур амьсгалд сөргөөр нөлөөлөх ийм тохиолдол дахин гаргахгүй байхад анхаарч, зохих арга хэмжээ авахыг Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг Элчин сайд Чай Вэньруйгаас хүсэв.
Монголын талаас анхаарал хандуулж буй асуудлыг хятадын талын холбогдох байгууллагад мэдээлж, арга хэмжээ авахаа Элчин сайд Чай Вэньруй илэрхийлэв.
Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг мөн асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох албаны хүмүүстэй ярилцахад дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч, арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ онцгой нөхцөл байдалд тогтсон маршрутаас өөр газар явж болохгүйг жолооч нарт ойлгуулахад монголын тал анхаарахыг хятадын талаас хүссэн байна. С.Батхуяг консул ӨМӨЗО-ны Боомтын албаны хүмүүстэй түүнчлэн жолооч нарын зочид буудлын нөхцөл, хоолны чанарыг сайжруулах, буудлын төлбөрийг бууруулах асуудлыг ярилцсан байна.
ГХЯ ны газрын захиралын төвшинд яригдах асуудал биш шүү ГХЯ хятадын талд ноот явуулах ёстой
Хятадийн элчин сайдаас хүсэх биш тулган шаардах ёстой
Уг нь НЭГ ДАРГА УТСААР ГУЙГААД БАЙХ АСУУДАЛ БИШ Л ДЭЭ.УЛС ХООХОНДЫН ХАРИЛЦААНЫ ҮНДСЭН ХЭЛБЭР ГХЯ НОТ ГАРДУУЛЖ АЛБАН ЁСНЫ ХАРИУ АВАХ ХЭРЭГТЭЙ .
Хэдэн жилийн өмнө нэгэн нүүрсний жолоочийг ороолгож байгаа бичлэг бас байсан.
Зөв асуудалыг хөндсөн байна.Амьдарлын эрхээр ар амьжиргаагаа залгулах гэж яваа жолооч нарыг үнэхээр нүдэнд орсон хог мэт харж харьцдаг нь нууц бишээ
Би 2019 онд5 сар тэнд жолоо барьж байсан.Бөөн айдас түгшүүр дунд л явж байлаа.Одоо нөхөр маань ажилсаар байгаа.Цалин мөнгө дутуу өглөө гээд эзэн хужаагаасаа нэхсэний төлөө нөхөрийн маань хилийн зөвшөөрлийг нь цуцалсан байх юм.Яг иймэрхүү асуудал зөндөө жолооч нарт тохиолдож л байгаа
Хамгын гол нь хэнд хандахаа үнэхээр мэдэхгүй байна.Банкны зээлээ төлөхийн тулд ажил хийх хэрэгтэй байдаг.Одоо манайх гэдэг айл 4 хүүхдтэйгээ гэр ороноо алдах гээд хүнд байдал л байна.Төр засаг минь ард түмэн чинь элгээрээ мөлхөж байна шүү дээ.Өр зээлийн дарамт дээрээс нь энэ хятадуудын дарамтыг яах вэ.Дариухан арга хэмжээ аваач.Аргаа барсан хэдэн жолооч нар эрүүл мэндээрээ хохирч эх орныхоо баялагыг дарамтлуулан байж зөөсөөр байхуу