Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилов

Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийн газрыг өнгөрсөн 7 хоногт байгуулсан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т тусгасан “Бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зорилтыг энэхүү агентлаг хэрэгжүүлэн ажиллана.

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилжээ. Тэрбээр 2018 оноос хойш ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд болон ЖДҮДС-гийн шинэчилсэн найруулгаар баталсан, зээл олгох шинэ журмыг боловсруулахад гардаж ажилласан нэгэн ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...