ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт тус бүр 10 сая төгрөг хандивлалаа

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих, онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад дэмжлэг үзүүлэхээр БНСУ-ын “RHP” компаниас ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт тус бүр 10 сая төгрөг хандивлав. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, төлөөлөгч Н.Баярмөнх, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, “RHP” ХХК-ийн ерөнхий захирал Мёнг Жэ Сонийг төлөөлж тус компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Б.Чингүүн нар арга хэмжээнд байлцав.

“RHP” компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах, цахилгаан соронзон галт тэрэг нэвтрүүлэх судалгааны ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа юм. Компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Б.Чингүүн “Шинэ коронавируст халдвар дэлхий дахинд тархад байгаа энэ үед манай компанийн зүгээс ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт сэтгэлийн дэм үзүүлэхийг зорилоо. Халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...