Наадмаар орон нутгийн замыг хаахгүй

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил Бямба, Ням гарагт тохионо. Хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж заасан байдаг. Хуулийн дагуу тав хоногийн амралт үргэлжилж ААН, байгууллагуудын ажил долоодугаар сарын 16-ны пүрэв гарагт эхэлнэ.

XIII зуун цогцолбороос баяр наадмын нээлт,  хүчит 512 бөхийн барилдаан, сур, шагайн харвааг, Хүй долоо худагаас хурдан морины уралдааныг тв-ээр шууд дамжуулан үзүүлэх юм. Наадмын тасалбар, автомашины зөвшөөрөл, хуушуур худалдаалах зөвшөөрлийг олгохгүй, олныг хамарсан үйл ажиллагаа явуулахгүйг холбогдох албаныхан мэдээлсэн.

Харин орон нутгийн наадмыг нээлттэй хийхийг аймаг, сумын Засаг дарга нарт зөвшөөрсөн юм. Тиймээс Үндэсний их баяр наадмаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хаахгүйг албаны эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ