Нийслэлд хоёр дахь “Зүрхний шигдээсийн нэгж” байгуулжээ

Олон улсын судалгаагаар 800 мянган хүн ам тутамд нэг “зүрхний шигдээсийн нэгж” үйлчилдэг байна. Гэтэл Улаанбаатар хот 1.5 сая хүн амд нэг зүрхний шигдээсийн төв ажиллаж байсан бол УНТЭ-ийн хамт олон үүнийг бодлогоор ажил болгож, “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг 10 ортойгоор өөрийн эмнэлэг дээрээ байгуулжээ.

Энэхүү зүрхний шигдээсийн нэгжийг шинээр байгуулсантай холбоотойгоор зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний тусламж үйлчилгээг (7/24 цагийн) зарчмаар тасралтгүй явуулах боломжтой болсон. Нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох зүрхний шигдээсийн өвчнийг эмчлэх, цогц арга хэмжээ авах төв болж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ