Шинэ УИХ-ын бүрэлдэхүүн элэг бүтэн байсангүй

Ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган өнөөдөр (2020.06.30) 12 цаг 50 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ. 

Анхдугаар чуулганд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр шинээр сонгогдсон 75 гишүүн хүрэлцэн ирж, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд суудлаа эзэлсэн байв. Энэ удаагийн сонгуулиар МАН 62, АН 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 гишүүн сонгогчдын олонхын санал авч ялалт байгуулсан тул тэдэнд Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр гишүүний үнэмлэх олгосон юм.

Хуульд заасны дагуу анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай буюу Х.Баделхан гишүүн удирдлаа. Энэ өдөр сонгогдсон 75 гишүүн тангараг өргөсөн бөгөөд Сэлэнгэд нэр дэвшсэн ч шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа Ж.Эрдэнэбат танхимд байсангүй. Ийнхүү үнэмлэхүй олонхтой УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Парламентын дарга нар цахимаар чуулж байна

Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын...