Гэртээ хариагүй ХӨСҮТ-ийн эмч нарын хүүхдүүдийг баярлууллаа

Олон улсын “M International” компани нь нийгмийн хариуцлагын үүднээс олон улсын хэмжээнд 2020 оны зургадугаар сарын 01 ны олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан “МЯНГАН ХҮҮХДЭД ИНЭЭМСЭГЛЭЛ БЭЛЭГЛЭЕ” нэртэй сайн үйлсийн аяныг зохион байгуулсан.

Энэхүү аяны хүрээнд МонголУлс дахь гишүүд, дистрибьютерүүд нь 2020 оны зургадугаар сарын 01 ны өдөр Улаанбаатар хот болон 21 аймгийн зорилтод бүлэгт харъяалагддаг 904 хүүхдийг баярлуулжээ.

Сайн үйлсийн аяны үргэлжлэл болгож өнөөдөр “M International” олон улсын компанийн Дистрибьютер Нарлаг- Орон ХХК-ийн зүгээс дэлхий даяар цар тахалтай байгаа хүнд хэцүү энэ цаг үед “Covid-19”-ын голомтонд өдөр, шөнөгүй ажиллаж Монгол улсын иргэн бүрийн энхийн манаанд зогсож байгаа цагаан нөмрөгт баатарууд болох ХӨСҮТ-ийн эмч, ажиллагсдийн 0-16 насны 465 хүүхдэд  баярын бэлэг болон 3000 маскаар бэлэг барьлаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...