НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа “Алтай” хотхоны оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа  Алтай хотхоны оршин суугчдын төлөөлөл болон “Тайгам Алтай” ХХК-ний захирал Ц.Даваасүрэн нартай уулзаж, тэдний тулгамдаж буй асуудлыг сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Тодруулбал Баянгол дүүргийн  I болон XXIV дүгээр хороонд байрлах  Алтай хотхон нь 10.000 орчим оршин суугчтай. Өдгөө ашиглалтад ороод 12 жил болж байгаа ч улсын цэцэрлэг, сургуульгүй. Иймээс  хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө замын түгжрэлд 2-3 цаг зарцуулдаг. Мөн өсвөр насны хүүхдүүдэд тоглох тоглоомын талбай хангалтгүй, явган хүний зам нь стандарт бус, ногоон байгууламжгүй  зэрэг олон асуудал байгаа ажээ.

320 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байгаа, коронавируст   халдвараас /COVID-19/ шалтгаалж барилгын ажил царцсан байна. Цэцэрлэгийн барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 9-р сараас өмнө дуусгаж, улсад хүлээлгэн өгнө.  Мөн ирэх онд сургуулийн барилгыг барина. Түүнчлэн хотхон дотроо спорт цогцолбор барихаар төлөвлөсөн гэдгийг “Тайгам Алтай” ХХК-ний Захирал Ц.Даваасүрэн хэллээ. Нийслэлийн цэцэрлэгийн барилга худалдан авах тендерт тус хотхоны “Янзагахан Ану” цэцэрлэг материалаа илгээсэн. Улсын комисс хүлээж авбал нийслэлд төсөв батлуулсан гэдгийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа хэлж байсан юм. Тав тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд оршин суугчдын ч оролцоо чухал. Тиймээс цаашид “Тайгам Алтай” ХХК-ний төлөөлөл, оршин суугчидтай уулзан,  хийж байгаа ажлаа танилцуулж, мэдээлэл солилцож байхаар боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Улаанбаатар хотноо 197 орны төлөөлөгч чуулах СОР17 хурал эхэллээ

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн улс орнуудын шийдвэр...