Шадар сайд Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болоод шинээр барьж буй цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа.

Лаг усгүйжүүлэх байгууламжийг 2018 оноос барьж эхлэн 2019 оны 9 дүгээр сард байнгын ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зохих стандартаас долоо дахин их байсан Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг гурав дахин болгож бууруулсан байна.

Өмнө нойтон лагийг 44 карт буюу лаг хатаах талбайд ил асгаж байгалийн аргаар 3-5 жилд хатаадаг байсан. Ингэснээр  их хэмжээний бохирдол үүсэж эвгүй үнэр гардаг байсан бол лаг усгүйжүүлэх байгууламжтай болсноор лагийг нэг өдрийн дотор хатаах боломжтой болжээ. Мөн өдөрт гарах лагийн хэмжээ 1200 шоо метр байсан нь багасаж 190 шоо метр болсон ба 120 ppm байсан үнэрийн тархалт 22-26 ppm болж буурсан байна. Цаашид үнэрийг дахин бууруулах боломжтой, үүни й  тулд төлөвлөн ажиллаж байна. Өнгөрсөн хоёр  жилд ТЦБ-ын асуудлыг хяналтад  авч байнгын лабораторийн дүгнэлт гарган ажилласан гэж мэргэжлий хүмүүс эннэ үеэр хэлж байлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин энэ үеэр:

-“2018 оноос хойш их ажил хийжээ. Ялангуяа 24 га талбайд 50 жил болсон хур лагийг цэвэрлэсэн одоо хуурай талбай болсон нь их сайн байна. Шинэ үйлдвэр баригдахаас өмнө усгүйжүүлэгч байгууламжийг ажиллуулж байна. Уг байгууламжид орох аргагүй эвгүй үнэртэй. Гэтэл тийм нөхцөлд 17 хүн сая орчим төгрөгийн цалинтайгаар ажиллаж байна. Тэдний хамгаалалтыг анхаарах шаардлагатай. Тус байгууламж лагийг 70 хувь хүртэл усгүйжүүлж байгаа ба цаашлаад хатааж нунтаг болгоно. Уг ажлыг хийхэд нийт 10 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас 2 тэрбум төгрөгийг нийслэлээс гаргажээ. Тиймээс 8 тэрбум төгрөгийг даруйхан Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх шаардлагатай юм байна.

БНХАУ-ын 62.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ цэвэрлэх байгууламж барих ажил дөнгөж эхэлж байна. Одоогоор цар тахлын улмаас болж инженер техникийн ажилчид орж ирж чадахгүй ажил зогсчихсон. Цахимаар хуралдаж ажлаа явуулж буй ч нэлээн хоцрогдолтой байгаа юм байна. Тиймээс энэ ажлыг түргэтгэх шаардлагатай л байна” гэлээ.

Одоогийн ажиллаж буй цэвэрлэх байгууламж нь хоногт 150 мянган шоо метр усыг цэвэрлэх чадалтай бол шинээр барьж буй цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган шоо метр усыг цэвэрлэх чадалтай. Шинэ байгууламж нь лагаас гарган авсан био хийгээр цахилгаан эрчим хүч гаргаж Төв цэвэрлэх байгууламжийн цахилгаан хэрэглээний 30 хувийг ханган, урсгал зардлыг бууруулах давуу талтай аж. 2019 онд эхэлсэн шинэ цэвэрлэх байгууламжийн төслийн хүрээнд нийт 17 га газарт 38 төрлийн обьект баригдах ба барилгын ажил 2023 онд дуусаж Улсын комисст  хүлээлгэн өгөх хуваарьтай байна.

Иргэд бохир усандаа олон төрлийн цэвэрлэгдэхгүй, шүүгдэхгүй зүйлсийг хийснээр Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохироос их хэмжээний үс, ноос гарч байгаа бөгөөд түүнийг заавал механик аргаар буюу гараар ялгах шаардлага тулгардаг нь хүндрэл учруулж байна. Мөн үйлдвэрүүд өөрсдөө урьдчилан цэвэрлэх байгууламжгүй тул хаягдал нь шууд Төв цэвэрлэх байгууламжид ирж, улмаар боловсруулсан лаг дахь хүний биед хортой хүнд металлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их болоод байгааг албаны хүмүүс энэ үеэр анхаалан хэлж байлаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10...

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн...