Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XIII хуралдаан өнөөдөр /2020.05.11/ боллоо. Тус хуралдаанаар ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргаланг Ардчилсан намын Дэд даргаар томилжээ.
Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Б.Дэлгэрмаагийн оронд ийнхүү томилогдож байгаа юм.
Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаярын том охин ажээ.