Норвегийн толгой баяныг эхнэрийнх нь үхэлд сэжиглэн баривчилжээ

Норвегийн толгой баячуудын нэг болох Том Хагенийг эхнэрээ хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Түүний эхнэр 2018 оны аравдугаар сард ажилдаа явахаар гэрээсээ гарснаас хойш сураггүй алга болсон юм.

Түүнийг хамгийн сүүлд Осло хотын нэгэн дүүрэгт харсан гэрч байгаа бөгөөд нэг этгээд утсаар 10.3 сая ам.доллар өгөхийг шаардаж, цагдаад мэдэгдвэл эхнэрийг  нь хөнөөнө гэж сүрдүүлсэн талаар Хаген байцаалт өгсөн аж.

Хагас жилийн турш мөрдөн шалгасны эцэст мөрдөгчид хэргийг олон сарын турш урьдчилан бэлдэж, хулгайлж барьцаалсан мэт зохиомол нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзжээ. Мөн Том Хагеныг гол сэжигтэн хэмээн үзсэн байна.

Хаген өдгөө 70 настай бөгөөд эхнэртэйгээ 47 жилийн турш хамт амьдарсан, гурван хүүхэдтэй ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...