Дэлхийд нэрээ цуурайтуулах дараагийн хамтлаг “TWELVE O SIX”

13 дугаар зуунд Төв Азийн цээжнээс дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан монголчууд Их хар сүлдээ залан 21 дүгээр зуунд хөгжмийн эгшгээрээ байлдан дагуулж эхлээд байна. Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө ноён оргилд хүрсэн гэдэг нь ташаа байсныг өрнө, дорнын хөгжмийг хослуулсан Монголын “Хү” буюу “The Hu” хамтлаг нотлон харуулсан.
Тэгвэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа “Хү” хамтлагийн араас Монголын “Twelve o Six” хэмээх содон нэртэй хамтлаг саяхан интернэт орчинд өөрсдийн “УсГал” хэмээх шинэ уран бүтээлээ цацаж шуугиан тарив. “Twelve o Six” хамтлагийн анхны уран бүтээл болох “УсГал “клип нь олны анхаарлыг татаж байна.

Тус хамтлагийг дэмжигчид “Хү хамтлагийн нэгэн адил дэлхийд Монгол Улсаа сурталчлах хамтлаг нэгээр нэмэгдлээ” хэмээн итгэж байгаагаа илэрхийлсээр байна.

“Twelve o Six” хамтлаг нь “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбатын байгуулсан “Зун продакшн”-ы уран бүтээлчид бөгөөд эдүгээ СУИС-д сурдаг оюутнууд байна. Морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, үндэсний хөгжмийг рок хөгжимтэй хослуулсан тус хамтлагийн уран бүтээлээс “Алтан ураг”, “Хү” хамтлагийн нэгэн адил эрч хүчийг мэдрэх боломжтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...