“Цагаан морин жил” бүтээлийг Төв шуудангийн замын урд байршуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууц корпораци” ХК-ийн харьяа охин компани байгуулах, баталгаажсан хөрөнгөөр үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай зэрэг 11 асуудал хэлэлцэхээр болсон. Хурлын эхэнд Нийслэлд  хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал,  Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойно байрлах Монгол Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатарын хөшөөний баруун талд авто зам тавьснаар тус хөшөөний хадгалалт, хамгаалалт алдагдаж, эрсдэл учирч болзошгүй болсон тул Удирдлагын академийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны баруун хойд хэсэгт зүүн зүгт харуулж байршуулан, орчныг тохижуулах асуудлыг  дэмжлээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөнд “Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг байршуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  Тус бүтээл нь Улаанбаатар хотод цөөхөн үлдсэн шигтгэмэл урлалын бүтээл тул ийнхүү Төв шуудангийн замын урд талд байршуулж, Нийслэлийн Өмчид бүртгэхийг дэмжсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2020 онд багтаан сургууль, цэцэрлэгийн 21 барилгын дулааныг хийн халаагуураар шийднэ

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн...

Туулах чадвар сайтай 64 машин хүлээлгэн өгөв

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 81 автомашинаар...

​Нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн...

“Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор”-ын газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд...