Б.Батзоригийг өшиглөж явуулаад өөрсдөө чих амар сонгуульдах төлөвлөгөө

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Цар тахал дэгдсэн, эдийн засаг доройтсон, ээлжит сонгууль хаяанд тулсан цаг үед цахимаар хуралдахаар эрхэм гишүүд бэлтгэжээ. Чуулганы эхэнд Д.Лүндээжанцан нарын гишүүдийн өргөн барьсан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн цар тахлын үед эдийн засгаа аврах төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэхээр дараалалд оруулжээ.

Б.Батзориг гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад албан ёсоор өгчээ. Тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-ийн сангаас албан тшуаалтнуудад зээл олгосон, жирийн бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байгаа юм. Өмнө нь Улсын ерөнхий прокуророос түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан ч УИХ хамгаалж үлдэж байв.

Б.Батзориг харин энэ удаад өөрөө өргөдлөө өгч УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх гэж байгаа нь УИХ-ын ээлжит сонгууль угтаж эрх баригч МАН-аас хийж байгаа улс төрийн нүүдэл гэж ажиглагчид үзэж байна. Юутай ч одоогийн УИХ-ын отгон чуулганаар эрх баригчид дахин нэг гишүүнээ парламентын танхимаас гаргаж сул иргэн болгох нь тодорхой боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн зээлийн хүсэлт ирүүлжээ

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй...

Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн төслийг энэ сарын 10 хүртэл хүлээн авна

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах, зээлийн өргөдөл...

Ц.ЭНХБАЯР: ЖДҮХС-гаас зээл авсан 50 гаруй төсөл гэмт хэргийн шинжгүй тул хаах санал хүргүүлсэн

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд...