Дуучин Пинк хүүгийн хамт коронавирусний халдвар аваад эдгэлээ

Дуучин Пинк нэг сая долларыг “Covid 19” өвчний эсрэг тэмцэхэд зориулж хандивлажээ. Тодруулбал, Лос Анжелес хотын Яаралтай тусламжийн төв болон Temple  их  сургуулийн эмнэлгийн санд тус бүр 500 мянган ам. долларыг хандив болгон өгсөн байна. Тэрээр 3 настай хүүгийн хамт коронавирусний шинжилгээ өгөхөд  хариу нь эерэг гэж гарч хэсэг хугацаанд тусгаарлагдаж эмчлүүлсэн бөгөөд хэд хоногийн өмнө дахин шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан аж.

Тэрээр илүү олон хүнийг шинжилгээнд хамруулах  тал дээр засгийн газраа хангалттай ажиллахгүй байна гэж шүүмжлээд дэлхийн өнцөг булан бүрд бусдын хайртай хүмүүсийг аврахаар ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудад твиттерээрээ дамжуулан талархлаа илэрхийлсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...