Канадын дуучин, ая зохиогч Селин Дион 13 настайгаасаа тайзнаа гарч 18-тайдаа анхны цомгоо гаргаж байсан нэгэн. Энэ цаг үеэс хойш гээд тооцохоор өдгөө 52 настай Селин Дион бараг 40 жил тайзнаа, олны нүдэнд ил амьдарчээ. “Vogue” сэтгүүлээс түүний өнгөрсөн 40 жилийн фэйшн өөрчлөлтийг харуулсан байна. 1990 он хүртэл даруу төлөв өнгийн даашинз, джинс, цамц гээд өсвөр насны гэмээр эгэл дүр төрхтэй Сэлин байв. Цаг хугацааг ухраагаад харвал үүнээс хойш бас л хэсэгтээ энгийн минимал дүр төрхтэй Сэлинийг олж харна. Түүний загварынхныг хамгийн их цочоосон нэг л хувцаслалт байсан нь 1999 оны Оскарын улаан хивсний ёслолын хувцаслалт байв. Тэрээр Оскар дээр энгэр нь буруу харсан цагаан өнгийн хослолтой ирсэн нь хүмүүсийг ангайлгаж, холливудын гэж хэлж болохуйц хувцаслалтаас тэс ондоо байсан нь хэсэгтээ л шүүмжлэлд өртсөн юм. Үүнээс хойш буюу карьерынхаа ид үе болох 2000 он хүртэл тэрээр эмэгтэйлэг “Дива” өнгө төрхийг бүрдүүлж байв.
Дуучны хувьд 2010 оноос хувцаслалтдаа эрс өөрчлөлт хийсэн гэж болно. Энэ үеэс тэрээр оддын стилист Лау Рөүчтэй хамтран ажиллах болсон бөгөөд өмнөх энгийн эсвэл эрхэмсэг албаны маягийн “Дива” хувцаслалт нь хурц тод өнгө, өвөрмөц өнгө төрхөөр солигдсон юм. Неон ногоон өнгийн “Balenciaga” даашинз, малгайтай цамц, джинс гээд эрс өөр Сэлин Дион энэ үеэс гарч ирсэн.
Өнгөрсөн оноос тэрээр стилист Пепе Мюноз, Сидней Лопез нартай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019,2020 оны улаан хивсний ёслолын арга хэмжээнүүд болон загварын шоунууд дээрх дүр төрх нь өмнөхөөсөө бас л өөр өнгө аястай, өөр Селин Дионыг харуулах болсон юм.
Энэ бүгдээс анх энгийн минимал гэж хэлэхээр хэв маягаар хувцасладаг байсан Сэлин Дион сүүлийн жилүүдэд илүү загварлаг, максималист гэж хэлэхээр хэт ганган чамин болжээ гэж Vogue дүгнэсэн байв. Ингээд минималистаас максималист
болсон Сэлин Дионы загварын он цагаар аялая.