Ц.Элбэгдорж: Түмэн олныхоо тус дэм, халуун сэтгэлд залбирч, баярлаж байна

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгэгдлээ твиттерээр дамжуулан илэрхийлжээ. Тэрээр өөрийг нь чин сэтгэлээсээ угтан авсанд талархаж буйгаа фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.

Үүнд:

-“Эрхэм сайхан андууд аа, Эх орны гэгээн өдрийн мэнд. Сайн явж ирлээ. Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ. Онгоц үйлчилгээ, ариутгал дэглэм, угталт үйлчилгээ, тээвэр зохицуулалт, байр хоол бүгд супер. Манайхан үнэхээр сэтгэлээсээ, элэгсэг хүнлэг, зохион байгуулалт, ур чадвар, мэргэжлийн өндөр түвшинд байгаа нь гайхалтай. Олон сайхан найзууд, амьдрал тэмцлийн амин андууд, сэтгэл сайт хүмүүс тосоод зогсож байгаа нь бүр сайхан. Болдогсон бол үсэрч буугаад тэврэлдэн золгож, уулзан жаргамаар. Хадаг сүүгээ барьчихсан, бас алс газраас зарим нь зориод ирж. Түмэн олныхоо тус дэм, халуун сэтгэл, буян заяанд залбирч, баярлаж байна. Баярлалаа, Та бүхэндээ” гэж бичжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...