Эрх баригч намынхан Бага хурлаа зарлан хуралдуулж байна. Шинэ төрлийн цар тахал гарсантай холбогдуулж олон нийтийг хамруулсан арга хэмжээ хориглосон тул хурлаа цахимаар хийж байгаа юм байна. Энэ удаагийн хурлаар УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх бөгөөд гишүүдийнхээ саналыг тусгах зорилготой гэдгийг эх сурвалжууд хэллээ.
Сөрөг хүчнээс багагүй дайралт ирсэн учраас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зарим хэсгийг хувьчлах бодлогоосоо энэ удаад МАН ухарч байгаа сураг дуулдлаа. Үүнээс гадна хуудуута өмч хувьчлалуудыг эргэн харах, шаардлагатай бол буцаах чиглэлээр нэлээн санал мөрийн хөтөлбөрт тусаж магадгүй байгаа юм. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байгаа.