Канад болно Австрали улс 2020 оны Токиогийн олимпод тамирчдаа оролцуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Коронавирусний дэлхий даяарх дэгдэлтээс шалтгаалан тус улсуудын Олимпын хорооноос ийм шийдвэр гаргасан байна.
Аюулт өвчин гарсан учраас энэ удаад олимпод оролцохоос татгалзахаар шийдлээ. Тамирчдын маань эрүүл мэнд аюулгүй байдал хамгаас чухал. Мөн энэ бол зөвхөн тамирчдын биш нийт ард түмний маань эрүүл мэндэд хамааралтай асуудал. Цаашлаад дэлхий нийтийн эрүүл мэндэд хамааралтай гэж бол Канадын Олимпын хорооноос гаргасан мэдэгдэлд дурджээ.
Канад болон Австрали улс щийм шийдвэрээ дуулгаснаас цаг орчмын дараа Олон улсын Олимпын хороо Токиогийн олимпыг цуцлахгүй харин хойшлуулахаар ярилцаж буйгаа мэдэгдсэн юм. Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ч олимпыг хойшлуулж болох юм гэж мэдэгдэв. Үүнээс өмнө тэрээр олимпыг хугацаанд нь зохион байгуулах тухай үзэл бодол дээрээ баттай байсан юм.