Олимпийн хороо болон Бадминтон сонирхогчдын холбоо хандив өргөжээ

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, хандивын данс нээн, ‘Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг’ нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн билээ.  Энэхүү аянд Монголын Үндэсний Олимпын Хороо болон Монголын Бадминтон Сонирхогчдын Холбоо нэгдэж, аюулт вирусын тархалт, хүндрэлийг зогсооход халуун сэтгэлийн хандив өргөлөө.

Сонирхуулахад, БНХАУ-ын Үндэсний Олимпын хороо болон Монголын Үндэсний Олимпын хороод нь бүх нийтийн биеийн тамир, спортын чиглэлд байнгын хамтын ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь хоёр орны олон талт найрсаг хамтын ажилагааны томоохон хэсэг болдог.

Мөн өнгөрсөн онд Монголын Бадминтон сонирхогчдын холбоо /МБСХ/-ны урилгын дагуу ‘Афин-2004’, ‘Бээжин-2008’ олимпын аварга Жан Нин, ‘Лондон-2012’, ‘Рио-2016’ олимпын аварга Фү Хай Фэн, 2011 оны дэлхийн аварга, ‘Лондон-2012’ олимпын мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй алдарт өдөн бөмбөгчид бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, хөгжүүлэх зорилгоор манай улсад айлчилж, хүүхэд залуустай нөхөрсөг тоглолт хийж байсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...

ЦЕГ: Ховдод алга болсон 10 настай охины цогцос олдсон гэх мэдээлэл ХУДАЛ

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай...