“ХАМТДАА ХАМГААЛЪЯ” аянд нэгдэхийг уриалж байна

Дэлхий дахинд хор хөнөөл учруулж байгаа COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор “Ээж дэлхий” цахим нэгдэл, Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс хамтран “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” сэдэвт маск түгээх аянг эхлүүлж байна.

Маскны олдоц ховор байгаа энэ үед “Ээж дэлхий” цахим нэгдлийн уран бүсгүйчүүд Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу маск оёж, зорилтот бүлгийн ээжүүдэд үнэ төлбөргүй түгээх юм.

Энэхүү аянд нэгдэн маск оёх, маск болон маскны материалд мөнгө хандивлах ажилд иргэн бүрийг оролцохыг уриалж байна.

Одоогийн байдлаар нийтдээ 400 орчим мянган төгрөгийн хандив цугларсан бөгөөд оёсон маскаа Хүүхэд хамгааллын төв, Хамгаалах байрнуудад байгаа 100 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдэд хандивлах юм.

Аян: 2020 оны 2-р сарын 28-ны өдрөөс 2020 оны 3 сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Данс: Хаан банк:5014263072 Д.Цэндсүрэн Харилцах утас: 88105683, 99115624

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...