Иран: Коронавирусын талаар худал мэдээ тараасан хүнийг гурван жил хорино

Иран улсын Ерөнхий сайд коронавирусын халдварын талаар худал мэдээлэл тараасан хүнд гурван жилийн  хорих  ял онооно гэдгээ өнгөрсөн  мягмар гарагт мэдэгдсэн. Тэгвэл тус улсын цахим гэмт хэргийн газар худал мэдээлэл тараасан 24 хүнийг баривчилж, 118 хүнд сануулга өгөөд байгаа ажээ.

Тус улсын хувьд байдал тийм ч  сайнгүй байгаа бөгөөд  БНХАУ-г тооцолгүйгээр хамгийн олон хүн коронавирусаас болж нас барсан улс болоод байгаа юм. Мөн  тус улсын Эрүүл мэндийн дэд сайд, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч зэрэг төрийн хоёр ч  өндөр албан тушаалтан нь “Covid19”-ийн халдвар авч тусгаарлагдаад  байгаа юм.

Тус улс коронавирусын халдвартай холбоотойгоор томоохон хотууд дахь баасан гарагийн мөргөлийг зогсоох шийдвэр гаргасан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...